АЖИГЛАН ШИНЖЛЭХ БЯСАЛГАЛЫН ТУХАЙ
Тогтоон төвлөрөх бясалгал анхаарлыг тухайлсан аргаар тогтоож, сэтгэлийн олон хөдөлгөөнөөс ангижруулснаар сэтгэл зүйн тэнцвэртэй байдлыг буй болгож, сэтгэлийн угийн тогтуун төлөвийг улам бүр нээх тухай байдаг бол ажиглан шинжлэх бясалгал нь амар амгалан болон зовлон зүдгүүрийн уг шалтгааныг танин мэдэх, юмс үзэгдлийн мөн чанарыг бодитоор ухаарах, энэрэл нигүүлслийг хөгжүүлэх зэргээр